Америкийн нийслэл Вашингтон Ди Си хотын хажууд байрлах, магадлан итгэмжлэгдсэн IGlobal их сургууль нь унаган англи хэлгүй хүмүүст зориулж iTEP (International Test of English Proficiency)  шалгалтанд бэлдэх үнэ төлбөргүй онлайн анги гаргалаа. Энэхүү онлайн бэлтгэл нь англи хэлээ сайжруулж, мөн цаашид Америкт ирж IGlobal эсвэл бусад сургуульд сурах сонирхолтой хүн болгонд нээлттэй болно. 

IOEP ( IGlobal Online English Program ) нь таван долоо хоногын хугацаанд үргэлжлэх ба унших, бичих, дүрэм, сонсгол болон яриа гэсэн 5 төрлийн сэдвээр явагдана . Долоо хоногт 3-5 цаг онлайн лекц орох ба мөн дээр нь асуулт, хариулт, гэрийн даалгавар, анги дээрх хичээл зэрэг зүйлсийг давхар хийж явах болно. Сурагч нарыг iTEP шалгалтыг хэрхэн өгөх, яаж бэлдэх болон уг шалгалт дээр хэрхэн дээд оноог авах талаар, шалгалтын асуулт, материалуудтай хэрхэн хурдан бөглөх харьцах зэрэгт бэлдэнэ. 

Follow us on Social Media

  • Facebook
  • Twitter
  • LinkedIn Social Icon
  • Instagram

IGU is certified to operate in Virginia by SCHEV.